stdcc

Optional slogan here

Font Size

Screen

Profile

Direction

Menu Style

Cpanel

Мэндчилгээ

ЭРХЭМ ТАНД

Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төвийн вэб сайтад саатан буй танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Монгол улсад байгаль экологийн нөөцийг ээлтэйгээр, тогтвортой үр ашигтайгаар хэрэглэх, байгаль орчны санхүүгийн болон менежментийн томоохон асуудлуудыг оновчтойгоор шийдвэрлэхэд аялал жуулчлалын салбарын үүрэг, нөлөөлөл нэн чухал гэдэг нь олон улсын туршлагуудаас бэлхэнээ харагддаг. Үүний тулд аялал жуулчлалыг олон улсын хийгээд Монголын онцлогын дагуу, практик хийгээд онол судалгааны үндсэн дээр тодорхой бодлого, стратегийн дагуу хөгжүүлэх явдал чухал юм.

АЖТХТ нь Монгол үндэсний язгуур нөөц, жинхэнэ дархлаа бүхий өв санг эвдэн хумихын эсрэгээр, олон улсын тавцанд Монголын өрсөлдөх чадварыг өөрийн орны тулгуур давуу талууд дээрээ үнэ цэнэтэйгээр хөгжүүлэх үүднээс аялал жуулчлалыг хариуцлагатайгаар, байгаль орчны бодлого үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж байхуйцаар хөгжүүлэх менежментийг боловсруулах чиглэлээр дагнасан үйл ажиллагааг явуулдаг байгууллага билээ. Бид өнөөг хүртэл олон улсын нэлээдгүй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, салбарын мэргэжлийн сэтгүүл, аймаг сумдын газар ашиглалтын төлөвлөлт, нөөцийн менежмент, ТХГН дахь аялал жуулчлалын бодлогын чиглэлээр даацтай томоохон ажлуудыг хийн ажиллаж байна.

Таныг манай вэб сайтаар саадгүй зорчин дээрх үйл ажиллагаануудтай холбоотой болон бусад хүссэн мэдээллүүдээ авч, уншиж чадна гэдэгт гүнээ итгэж байна.

Таны ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт, амьдралд тань аз жаргал эрүүл энхийг хүсье. Та бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх болтугай.

Та тухлан саатна уу.


Хүндэтгэсэн, Тэргүүн Д.Гантөмөр

 

 

 

.

You are here .
.                                                                                .