stdcc

Optional slogan here

Font Size

Screen

Profile

Direction

Menu Style

Cpanel
  • PDF

Манай хамт олон

Д. ГАНТӨМӨР /Гана/

Тэргүүн

Тус төвийг үүсгэн байгуулагч, тэргүүн Д.Гантөмөр нь Дорно дахины Антропологи Судлалын Дээд Сургуульд “Нүүдэлчин соёл, философи” сэдвээр бакалаврын зэрэг хүртсэн бөгөөд цаашлаад “Монгол судлал” судалгааны ажлаараа Монгол Улсын Их Сургуульд мастер цол хамгаалсан. 1995 оноос Аялал Жуулчлалын Менежментийн Дээд Сургуульд Аялал жуулчлал, зочид буудлын менежментийн багш, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгчээр тус тус ажилласан. Мөн мэргэжил дээшлүүлэх чиглэлээр олон улсын сургалт, семинаруудад хамрагдаж байснаас, Германы Блелфилдийн Их Сургуульд “Зочид Буудлын Менежмент”, Бельгийн Брюсселийн Аялал Жуулчлал Менежментийн Их Сургуульд “Зочны Үйлчилгээ, Харилцааны Сургалт”, Испанийн Балеарик Айландын Их Сургуульд  “Аялал Жуулчлалын Менежмент ба Маркетинг” зэрэг олныг дурьдаж болно.

2001 онд Актив & Адвэнчер Турс Монголиа тур оператор компанийг найзуудын хамт үүсгэн байгуулсан нь одоо Монголын аялал жуулчлалын салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй цөөхөн байгууллагын нэг болон амжилттай ажиллаж байна. Мөн Д.Гантөмөр нь дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, олон улсын туршлагыг судлан суралцах зорилгоор 2004 онд Нидерландын Вант Улсын Вагенингенийн Их Сургуульд Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Менежмент чиглэлээр докторын зэрэг хамгаалж өөрийн сурч мэдсэнийг улс орныхоо хөгжилд нэмэрлэн “Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төв” ТББ-ыг үүсгэн байгуулж удирдан ажиллаж байна. Тус төв нь Монгол орны аялал жуулчлалын цөм, нөөц болох орон нутгийн иргэдийг дэмжин ажиллаж, орон нутагт аялал жуулалыг тогтвортойгоор хөгжүүлэхэд түлхэц болохуйц олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд Монгол гэсэн мөн чанарыг баталгаажуулах, нүүдэлчдэд ээлтэй аялалын чиг хандлагыг дэлгэрүүлэх замаар соёлын дархлааг бэхжүүлэхэд аялал жуулчлалыг түлхүүр болгон хөгжүүлэх нь Ганаагийн болоод төвийн үндсэн зорилго юм.

Холбогдох хаяг:  Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

 

You are here Бидний тухай