stdcc

Optional slogan here

Font Size

Screen

Profile

Direction

Menu Style

Cpanel
  • PDF

Өмнөговь Аймгийн Аялал Жуулчлалын Мастер Төлөвлөгөө

Төслийн нэр: Өмнөговь Аймгийн Аялал Жуулчлалын Мастер Төлөвлөгөө

Хугацаа: 2011 оны 3 сараас 2011 оны 7 сар (4 сар)

Санхүүжилт: Мерси Корпс ОУБ, Өмнөговь Аймгийн ЗДТГ

Төслийн хамтрагчид: Өмнөговь Аймгийн БОАЖГ, Гайхамшигт Говь АЖ-ын Холбоо

Танилцуулга:

Өмнөговь аймгийн эдийн засаг ирэх арван жилд уул уурхай болон бусад холбогдох дэд бүтцээс хамаарч өөрчлөгдөн хувьсах төлөвтэй байна.

Энэхүү аялал жуулчлалын мастер төлөвлөгөө нь хөрөнгө оруулалтын боломжуудыг тодорхойлж, аялал жуулчлал хэрхэн байгаль орчинг хамгаалж орон нутгийн эдийн засгийг дэмжих асуудлуудад заавар зөвлөмж өгөх мөн аялал жуулчлалын тогтвортой, өрсөлдөөн бүхий үйлдвэрлэлийг бий болгохын тулд ямар алхмуудыг хэрэгжүүлэх хэрэгтэйг зөвлөх юм.

Төлөвлөгөө нь 2011-2020 оны хооронд хэрэгжих ба энэ хугацаанд Өмнөговь аймгийн эдийн засаг хурдацтай хөгжих төлөвтэй байгаа учир 2020 он гэхэд аялал жуулчлал ямар хэмжээнд хөгжихийг урьдчилсан таамаглах боломж хязгаарлагдмал байна.

Зорилго:

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аялал жуулчлалын үйлдвэрлэлийг бий болгоход Говийн хосгүй байгалийг түшиглэн байгаль орчныг хамгаалах нутгийн иргэдийн эдийн засгийн таатай байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулах явдал юм. Мөн Өмнөговь аймгийг Монгол орны голлох аялал жуулчлалын бүс нутаг болгохын тулд тогтвортой, хариуцлагатай, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг бий болгоход зааварлан чиглүүлэх

Төслийн үндсэн зорилтууд:

· Хил орчмын аялал жуулчлалын өмнөх болон шинээр бий болох зах зээл хоёрын хоорондох тэнцвэрт байдлыг хангах.

· Жуулчдад үзүүлж буй үйлчилгээний чанарыг сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэх

· Жуулчин хүлээн авах боломжтой аяллын зорих газруудын тоог нэмэгдүүлэх

· Байгаль орчны хамгаалалт, хяналтыг сайжруулах, чангатгах

· Орон нутгийн нөхөрлөлүүдийн амьжиргааг дэмжих

· Монгол орны түүх соёлыг сурталчлан, хадгалж хамгаалах ажлыг эрчимжүүлэх

· Орон нутгийн захиргааны байгууллагын санаачлага дэмжлэгийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын хөгжилд санхүүжилт хийх

Төслийн үндсэн үйл явц:

2007-2015 оны мастер төлөвлөгөөн дээр суурилан боловсруулсан бөгөөд Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Газар, Гайхамшигт Говь аялал жуулчлалын холбоотой хамтран бүрдсэн комиссын гишүүд судалгааны ажил дээр хамтран ажилласан болно.

Аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан олон улсын зарчим, зөвлөмжүүдийн дагуу боловсруулсан.

Мастер төлөвлөгөөг бичихэд холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж санал, зөвлөгөө авах нь нэн чухал хэсэг бөгөөд энэ үеэр гарсан саналуудыг хэрэгжүүлэхэд түлхэц болох үүрэгтэй юм. Тус зөвлөлгөөнд БОАЖЯ, сумдын захиргааны байгууллагын албан тушаалтнууд, Аялал Жуулчлалын Үндэсний Төв, Монголын Аялал Жуулчлалын төрийн болон ТББ-ууд, тур операторууд, жуулчны баазуудын төлөөлөлүүд болон уул уурхайн компаниуд оролцсон. Монголын аялал жуулчлалын салбарынхны зөвлөлдөх уулзалт 2011 оны 4-р сард Даланзадгад хотод зохион байгуулагдсан.

Монгол улсын засгийн газар, Өмнөговь аймгийн болон сумдын ЗДТГ-уудаас гаргасан бодлогын бичиг баримтууд, байгаль орчин ба эдийн засгийн хөгжлийн талаарх тайлан мэдээ, судалгааны материалуудыг тоймлон үзэж ашигласнаас гадна БОАЖЯ-ны санал зөвлөмжүүдийг багтаасан. Ашигласан ном, материалуудын жагсаалтыг төлөвлөгөөний төгсгөлд хавсаргасан болно.

Төслийн хүрэх үр дүн:

Говийн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргах, сурталчилгааны вэб сайтыг хийлгэн аялагчдыг мэдээллээр хангаснаар аялал жуулчлалын зах зээлийг өргөжүүлж хөгжүүлэх боломжтой. Хил орчмын аялал жуулчлалыг амжилттайгаар хөгжүүлэхийн тулд Монгол, БНХАУ-ын холбогдох удирдлагуудтай хамтран ажиллах , хилээр нэвтрэх нөхцлийг сайжруулах

Өмнөговь аймгийг өрсөлдөх чадвар бүхий зорих газар болгон хөгжүүлэхийн тулд тус салбарын үйлчилгээний стандартуудыг сайжруулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Үүний тулд гадаад дотоодын их сургуулиудтай хамтарсан аялал жуулчлалын институт байгуулах шаардлага гарч ирж байна. Гарын авлага заавар зөвлөмжийг мөрдөх, орон нутагт стандартын хэм хэмжээг тогтоох, жил бүр шилдгийг шагнаж урамшуулах нь үйлчилгээний чанарыг дээшлүүлж эдийн засаг ба хүрээлэн буй орчны хамгаалалд эерэг нөлөө үзүүлэх

Аялал жуулчлалын салбар нь бизнес эрхлэгчид, засгийн газар, аймаг, сумдын захиргаа, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны нөлөөгөөр хөгжих ёстой. Хөрш аймгуудтай хамтарсан аялал жуулчлалын чуулган, Өмнөговь аймгийн аялал жуулчлалын салбарынхны чуулга уулзалт, аймгийн аялал жуулчлалын менежментийг дахин хэлэлцэх зэргийг жил бүр зохион байгуулах

You are here Төслүүд Өмнөговь аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө