stdcc

Optional slogan here

Font Size

Screen

Profile

Direction

Menu Style

Cpanel
  • PDF

UNDP

МОНГОЛ ОРНЫ ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН СҮЛЖЭЭГ БЭХЖҮҮЛЭХ НЬ

Төслийн Дэд Гарчиг: Тусгай Хамгаалалттай Газар Нутгуудад Аялал Жуулчлалын

Үзүүлэх Байгаль Орчин, Нийгэм, Эдийн Засгийн Нөлөөг

Үнэлэх Шалгуур Үзүүлэлтүүд

Хугацаа: 2011 оны 3 сараас 2011 оны 7 сар (4 сар)

Санхүүжилт: НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, БОАЖЯ

Төслийн Танилцуулга:

Аялал жуулчлалыг “байгальд ээлтэй”-гээр хөгжүүлэх, сөрөг нөлөөллүүдийг бууруулах, шалгуур үзүүлэлтүүдийг тогтоож, улмаар үнэлэх, хянах арга, аргачлалыг олон улсын практикт хөгжүүлэн нэгэнт хэрэгжүүлж байгаа болон энэ чиглэлээр Монгол улсын эрэлт хэрэгцээ, үйл ажиллагааны эхлэл, санаачилга болон суурь үндэслэл нэгэнт бий болсон өнөөгийн нөхцөлд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ТХГН-т аялал жуулчлалаас байгаль орчин, нийгэм-эдийн засгийн шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн болно.

Төслийн зорилго:

Аялал жуулчлалаас ТХГН-ын байгаль орчин, нийгэм эдийн засаг болон менежмент, дэд бүтцэд үзүүлэх нөлөөллийн Монгол орны хувьд хамгийн нийцэх шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулан, үнэлэх аргачлал, удирдамжийн зөвлөмжийг гаргах

Төслийн үйл явц:

ТХГН-т аялал жуулчлалаас үзүүлэх байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөлөөллүүдийг тодорхойлон, энэхүү нөлөөллийг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийн талаар олон улсын болон үндэсний түвшинд хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн гарсан үр дүнгийн талаар зохих дүн шинжилгээг гүйцэтгэсэн болно. ТХГН-т аялал жуулчлалын үзүүлэх нөлөөллийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулахын тулд Европын Холбоо, Австрали, Шинэ Зеланд, Америк, Тайвань зэрэг улсуудын туршлагыг судалж үзсэний зэрэгцээ үндэсний хэмжээнд ашиглагдаж байгаа “Монголын аялал жуулчлалын мастер төлөвлөгөө”, “Монголын аялал жуулчлалын стратеги төлөвлөгөө”, зарим ТХГН-уудад боловсруулсан аялал жуулчлалын төлөвлөгөө, “Байгаль орчны шинэчлэл 2” төслийн судалгаанууд, МҮХАҮТ-ын “Ногоон шошго” хөтөлбөр, БОАЖЯ-ны “Монгол улсын байгаль орчны шалгуур үзүүлэлт” зэргийг ашигласан болно.

ТХГН-т аялал жуулчлалын үзүүлэх байгаль орчин, нийгэм, эдийн засгийн үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлон гаргасны зэрэгцээ, энэхүү үзүүлэлтүүдийн хамрах хүрээ, хэрэглэх үндсэн зарчим, үнэлэх нэгж, үнэлэх хугацаа зэргийг зааж өгсөн. Тайланд нийт байгаль орчны 7 шалгуур бүхий 24 үзүүлэлт, нийгэм соёл, эдийн засгийн 8 шалгуур бүхий 22 үзүүлэлт, менежмент, дэд бүтцийн 6 шалгуур бүхий 14 үзүүлэлт тодорхойлогдсон. Байгаль орчны үзүүлэлтүүдийг үзүүлэлтүүдийн онцлогоос хамааран байгаль хамгаалагч, ТХГН-ын захиргаа, аялал жуулчлалын байгууллагууд үнэлэх бол, нийгэм соёл, эдийн засгийн нөлөөллийн үзүүлэлтүүдийг ТХГН-ын захиргаа, орчны бүсийн зөвлөл үнэлэхээр зааж өгсөн. Харин менежмент, дэд бүтцэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээний үзүүлэлтүүдийг БОАЖЯ-ны ТХГН-ын захиргаа орон нутаг дахь ТХГН-ын захиргаадын үйл ажиллагаанд мониторинг хийх зорилгоор жилд нэг удаа үнэлж байх нь зүйтэй гэж үзсэн.

Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг үнэлэх аргачлалыг тодорхойлж өгсөн. Байгаль орчин, нийгэм соёл, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээний шалгуур үзүүлэлт тус бүрийг (-3)аас (+3) оноогоор үнэлж буй бөгөөд, (-3) руу дөхүү байх тусам сөрөг нөлөө ихтэй, (+3) руу дөхүү байх тусам эерэг нөлөө ихтэй, 0-тэй тэнцүү тохиолдолд одоогоор ямар нэгэн нөлөөлөлгүй гэж тодорхойлогдоно. Түүнчлэн нийгэм соёл, эдийн засгийн нөлөөллийн шалгуур үзүүлэлтүүдийг хоёрдогч мэдээлэлд үндэслэн тооцох аргачлалыг зааж өгсөн.

Эцэст нь шалгуур үзүүлэлтүүдийг ашиглах эрх зүйн орчныг тодорхойлсоноос гадна ТХГН-т аялал жуулчлалын үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлж, сөрөг нөлөөг багасгахын тулд холбогдох хууль журмуудад оруулах өөрчлөлтийн саналыг тусгасан. Мөн энэхүү үнэлгээг хийж гүйцэтгэх, бодлого төлөвлөлтөд үр ашигтайгаар ашиглах загварыг тус тус тодорхойлсон.

Төслийн үр дүнд:

Аялал жуулчлалын нөлөөллийн шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлсонтой холбоотойгоор цаашид явуулах шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийг санал болгож байна.

Ø Аялал жуулчлалын сөрөг нөлөөллийг үнэлэх, хянах сургалтууд

Ø Аялал жуулчлалын ногоон гэрчилгээжүүлэлт явуулах арга зүйн сургалтууд

Ø ТХГН-ын захиргаа болон аялал жуулчлалын салбарын хамтарсан уулзалт, семинар зохион байгуулах.

Ø ТХГН-ын захиргаа бүрийг байгальд ээлтэй аялал жуулчлалыг дэмжиж, үзүүлэх үйлчилгээний тодорхой мэдээллүүд бүхий вэб хуудастай болгох

Ø ТХГН-ын захиргаанаас санаачлан гадаад, дотоодын жуулчдад тусгай аяллын хөтөлбөр, багц санал болгож, цаашид аяллын урьдчилсан захиалгын системд шилжүүлэх

Ø Аялал жуулчлалын сөрөг нөлөөллийг бууруулах маркетинг, сурталчилгааны арга хэмжээнүүд.

You are here Төслүүд Нүб-ын хөгжлийн хөтөлбөр