stdcc

Optional slogan here

Font Size

Screen

Profile

Direction

Menu Style

Cpanel
  • PDF

Хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл

2008 оны 9 дүгээр сараас Монголд “Хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийг Мерси Кор байгууллагын санаачлагаар Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төв хамтран хэрэгжүүлж эхэлсэн.

Мерси Кор нь хөдөөгийн иргэдийг дэмжиж, нөөц бололцоогоо дайчилан, эдийн засаг, нийгмийн хэрэгцээгээ хангах, амьдралаа дээшлүүлэхэд нь туслах стратегийн зорилготой. Энэхүү олон улсын байгууллага болон түүний Монгол дахь үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.mercycorps.org, www.mercycorps.org.mn гэсэн электрон хаягуудад хандана уу.

Мерси Кор дахь ХАБДХ төсөл нь Хариуцлагатай аялал жуучлалын хөгжлийг дэмжиж ажиллаж байгаа ба Хариуцлагатай аялал жуучлалын группыг нь 2006 онд байгуулан, хариуцлагатай аялал жуучлалын гэрчилгээжүүлэх бүдүүвч зураглалыг боловсруулахад суурь үзүүлэлтийг нь гаргасан.

“Энэ төслийн үр дүнд:

  1. Аялал жуулчлалын олон улсын жишигт нийцэхүйц сургалтуудыг их, дээд сургуулиудын багш, зөвлөгчид, сонгогдсон аймгуудын захиргааны ажилчид, орон нутгийн Бизнесийг Дэмжих Байгууллагын сургагч багш нарт зохион байгуулна. Ингэснээр аялал жуулчлалын Үндэсний болон Орон нутгийн зөвлөхүүдийг бэлтгэхээс гадна сургалтын материалуудыг боловсруулна.
  2. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Төвтэй хамтран аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын даган мөрдөх хариуцлагатай аялал жуулчлалын зөвлөмж, журмыг боловсруулна.
  3. Архангай, Өмнөговийн зорин аялах газрын менежментийг сайжруулахад удирдамж, зөвлөмжийг хүргэн, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд зориулсан семинар зохион байгуулж, сургалтыг хүргэнэ.
  4. Аялал жуулчлалыг баруун бүсийн аймгуудад тогтвортойгоор хөгжүүлэх анхны судалгаануудыг хийнэ. Энэхүү судалгааны эхний шатанд Ховд аймгийг сонгосон.
You are here Төслүүд Хариуцлагатай аялал жуулчлалын төсөл