stdcc

Optional slogan here

Font Size

Screen

Profile

Direction

Menu Style

Cpanel
  • PDF

Орон нутгийн бизнес ба аялал жуулчлалын хөгжил

Мерси Кор Монгол байгууллага нь ХАБДХ, Говийн санаачлага төслүүдийн хүрээнд Архангай, Өмнөговь аймгуудад тухайн аймгийн аялал жуулчлалын бизнест оролцогч талуудын хүрээг өргөтгөх, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжих, зээлийн баталгаа гаргах, зөвлөлгөө зөвлөмж үзүүлэх замаар аялал жуулчлалын үйлдвэрлэлийг дэмжих үйл ажиллагаа явуулсан. 2008 онд Мерси Кор байгууллага нь Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжил Төвтэй Хариуцлагатай Аялал жуулчлалыг дэмжих төслийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан. 2008- 2009 онд хэрэгжсэн уг төслийн үр дүнд Монгол орны зарим аймгуудад аялал жуулчлалыг орон нутгийн эдийн засгийн нэмэлт орлого олох механизм, байгалийн нөөцийн тогтвортой хөгжлийн нэгэн түлхүүр болгон хөгжүүлэх үүднээс хэд хэдэн хэрэгжүүлэхүйц үйл ажиллагаануудыг тодорхойлон гаргасан.

Аймгуудын аялал жуулчлалын нөөц, давуу талуудад тулгуурлан эдийн засгийн нөөц боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Мерси Кор байгууллага нь орон нутгийн аялал жуулчлалын салбар дахь оролцоогоо цаашид үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Хөдөө аж ахуйн бизнесийн бэлэн бүтээгдэхүүнийг аялал жуулчлалын байгууллагуудад нийлүүлсэнээр зах зээлийн боломжийг нэмэгдүүлэх гэсэн Мерси Кор байгууллагын үндсэн зорилготой нийцэж байгаа юм.

Зорилго:

Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Ховд, Говь сүмбэр, Сүхбаатар аймгуудын аялал жуулчлалын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бизнесүүдэд хүчирхэг холбоос бүхий нийлүүлэлтийн сүлжээг бий болгох.

Зорилтууд:

Бизнесийн хөгжил

  • Малчид, малчдын бүлэг, нөхөрлөл, орон нутгийн иргэдийг аялал жуулчлалын бизнэс эхлэхэд туслах
  • Ховд, Сүхбаатарт аймгийн тур оператор компани байгуулахад дэмжлэг үзүүлэх
  • Орон нутгийн иргэдийн бизнесийг аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбож нэмэлт орлого олох боломжийг нэмэгдүүлэх

Зах зээлийн холболт

  • Хөдөө аж ахуйн бизнесүүдийг бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлэгчээр аймгийн тур оператортой холбогдоход туслах
  • Аймгийн аялал жуулчлалын бизнесүүдийн зах зээлийн боломжийг нэмэгдүүлж, УБ хотын тур операторууд болон олон улсын зах зээлтэй холбогдоход туслах
  • Ховд, Завхан, Архангай, Сүхбаатар аймгуудын вэб хуудасыг олон улсын зах зээл, хэрэглэгч, жуулчдад зориулан сайжруулахад зөвлөлгөө өгөх

Бизнесийн орчин

  • Орон нутгийн аялал жуулчлалын бизнесийн хөгжил, үйлчилгээ, маркетингийн сургалт зөвлөгөө чиглэлд орон нутгийн бизнесийн сургагч багш нарын чадавхыг дээшлүүлэх
  • Аймгуудад аялал жуулчлалын бизнесийн таатай орчныг бүрдүүлэх үүднээс стратеги төлөвлөгөө, мастер төлөвлөгөө боловсруулахад нь мэргэжлийн зөвлөлгөө тусламж үзүүлэх
  • Сумдын Эдийн засгийн хөгжлийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан аялал жуулчлалын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжих, туслах

Байгалийн нөөцийн менежмент

  • Байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хангахад аялал жуулчлалын оролцоог нэмэгдүүлэх
  • Байгалийн нөөцийн тогтвортой менежментэд түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх /талын агуйн жишээн дээр/
  • Байгалийн нөөцийн тогтвортой менежмент, сумын аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ сумын хамгаалалттай газар нутгуудыг хамруулах

Төслийн хамрах хүрээ:

Архангай, Өвөрхангай, Завхан, Ховд, Өмнөговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймгуудын хөдөө аж ахуйн бизнесүүд, малчид болон малчдын групп

You are here Төслүүд Орон нутгийн бизнес ба аялал жуулчлалын хөгжил