stdcc

Optional slogan here

Font Size

Screen

Profile

Direction

Menu Style

Cpanel
  • PDF

Нутгийн иргэдэд тулгуурласан аялал жуулчлалын төсөл

Хугацаа: 2008 оны 2 сараас 2010 оны 8 сар (30 сар)

Санхүүжилт: Asia Invest (European Union)

Хамтрагч: SNV (Netherlands Development Organisation)

Төслийн хамтрагчид: ECEAT (Нидерланд), INDECON (Индонез), CCBEN (Камбож) болон STDC (Монгол)

Танилцуулга

Энэхүү төсөл нь НИТАЖ-ын Өмнөд болон Зүүн Азийн орнуудад зорих газрын бүрэлдэхүүн болон тур операторын зах зээл, олон улсын хэрэглэгчдийн шаардлагад үндэслэсэн ерөнхий стандартуудыг танилцуулан, хөгжүүлэхэд чиглэгдэнэ.Индонез, Камбож, Монголын 16-22 нөхөрлөлүүдийг сонгон авч, үнэлгээ өгөхөөс гадна тэдгээрийг стандартын дагуу сургалтанд хамруулах болно. Мөн одоо буй НИТАЖ-ын нийлүүлэгчдийн сүлжээг чадавхижуулах, тэдгээр нь олон улсын аялал жуулчлалын зах зээлд өөрсдийгөө таниулах боломжтой болно. НИТАЖ-ын тогтвортой бүтээгдэхүүнүүд, тэдгээрийн чанарын стандартуудыг олон улсын чанар, тогтвортой хөгжлийн стандартуудтай уялдуулан боловсруулна. Оутбаунд (гадагш нь жуулчид гаргадаг) болон инбоунд (гаднаас жуулчин хүлээн авдаг) тур операторуудтай холбоо тогтоон, НИТАЖ-ын зорин очих газрын тухай найдвартай мэдээллэр ханган, НИТАЖ-ын бүтээгдэхүүнийг тэдний багцад багтаан оруулахыг санал болгоно. Бизнесээс бизнесийн харилцаа болон мэдээллийн системээр хангахын тулд интернэтийн технологиудыг нэвтрүүлнэ.

Төслийн үндсэн зорилгууд нь:

  • Олон нийтээр хүлээн зөвшөөрсөн, үнэлэгдсэн итгэмжлэгдсэн Азийн нутгийн иргэдэд тулгуурласан аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд
  • НИТАЖ-ын бүтээгдэхүүнд стандартуудыг хэрэгжүүлэхээс гадна Азийн НИТАЖ-ын нийлүүлэгчид, олон улсын тур опеарторууд болон хэрэглэгчдийн хоорондох уг бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээг танилцуулан, холбож өгөх
  • Азийн бүхий л орнуудын НИТАЖ-ын сүлжээдийн хооронд харилцаа холбоо тогтоон, харилцан чанар, тогтвортой байдлын стандартуудыг нэвтрүүлэх
  • Бизнес хоорондын харилцааны интернэт технологи болон бизнес хоорондын харилцааны маркетингийн арга замуудыг боловсруулж, Өмнөд болон Зүүн Азийн НИТАЖ-ын нийлүүлэгчид ба Европын тур операторуудад үр ашигтайг хэрэглэх боломжоо хангах
  • Итгэмжлэгдсэн Азийн НИТАЖ-ын бүтээгдэхүүнүүд нь инбаунд (inbound) болон Европын операторуудад сайн танигдах болон Европын тур операторууд Ази дах өөрсдийн нийлүүлэгчдэд шилдэг туршлагаасаа хуваалцах
  • Азийн орон нутгийн уламжлал, соёлын өв, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг мэдэгдэхүйц багасгаж, эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх

Төслийн үндсэн үйл ажиллагаа

НИТАЖ-ын олон төрлийн үйлчилгээнүүдэд зориуцласан гол ба үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн багцыг тодорхойлох үүднээс бүс нутгийн семинарыг зохион байгуулна. Үндэсний семинарууд нь үндэсний онцлог, тохилог байдал, тогтвортой байдлын чанарын стандартууд ба тэдгээрийг үнэлэх систем, шалгах хуудас, үйл явц зэрэг асуудлыг тодорхойлох зорилготойгоор зохион байгуулагдана. Төсөлд оролцогчид нь сонгон авсан нөхөрлөлүүд дээр газар байдлын шинжилгээ болон сургалтууд зохион байгуулна. Тур оператор нь Зөвлөх зөвлөлийн үүргийг гүйцэтгэж зах зээлийн өнцгөөс бүтээгдэхүүн үйлчилгээг үнэлэх болно. Маркетинг ба Сүлжээний чадварыг Зохион байгуулах НИТАЖ-ын сүлжээ, түүний гишүүд нь Аялал жуулчлалын тогтвортой байдлын чухал асуудлууд болох чанар, тогтвортой байдлын үнэлгээ, хууль болон шүүх эрх зүй, арилжааны асуудлуудаар сургалтад хамрагдана. НИТАЖ-ын сургагчид нь “Борлуулалтийн сүлжээний менежмент” -ын арга замын талаар мэргэжил дээшлүүлнэ. Европын тур оператор ба Азийн Үндэсний Аялал жуулчлалын төлөөлөгчид, НИТАЖ-ын бүтээгдэхүүний мэдээллийн баазыг бий болгох, Европ зэрэг гол зах зээлийг бүрдүүлэгч газруудад зохион байгуулагддаг аяллын үзэсгэлэн худалдаанд оролцож сонирхож буй тур операторуудад бүдээгдэхүүнээ танилцуулах өдөрлөг зохион байгуулах, 3 жилийн дотор хамгийн багадаа нийлүүлэгчид ба тур операторын хооронд 9 гэрээ хийнэ. Мөн FOLLOW up гэрээ байгуулна.

Хүрэх үр дүн

Аялал жуулчлалын нийлүүлэгчид нь дэлхийн чанарын болон тогтвортой байдлын стандартуудад нэвтрэх боломж; НИТАЖ-ын нийлүүлэгчдийн байр суурь нь олонд танигдаж, үндэсний ба олон улсын бизнесийн бодлогод хувь нэмрээ оруулах; Азийн НИТАЖ-ын салбарын сургалт ба нийлүүлэгчдийн сүлжээ нь мэргэжлийн өндөр түвшинд хүрэх; НИТАЖ-ын сүлжээний гишүүдийн тоо ихсэхээс гадна чанаржина; Бүсийн тогтвортой аялал жуулчлалын бүтээгдэхүүний чанарын стандарт нь чанарыг эрхэмлэгч компаниудад бүтээгдэхүүний борлуулалтын өвөрмөц талыг бий болгоно; НИТАЖ-ын салбарыг сайжруулсан дүрэм журам болон арилжааны аргыг хэрэгжүүлснээр орон нутгийн иргэдэд үзүүлэх эерэг нөлөө нь мэдэгдэхүйц өсөх;

You are here Төслүүд Орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал