stdcc

Optional slogan here

Font Size

Screen

Profile

Direction

Menu Style

Cpanel
  • PDF

Нүүдлийн гэр номын сан

Төслийн нэр: Нүүдлийн Гэр Номын Сан

Хугацаа: 2008 оноос 2011 он (3 жил)

Санхүүжилт: Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төв болон бусад Хандивлагчид

 

Төслийн Танилцуулга:

Манай орон зах зээлийн нийгэмд шилжлсэн цагаас хүүхэд залуучуудын дунд ном унших явдал эрс багассан. Энэ нь хөдөө орон нутгийн хүүхэд багачуудад зориулсан шинэ ном зохиол, дэлхийн сонгодог болон дотоодын хүүхдийн зохиолчдын ном хэвлэл унших боломж дутмаг, гадны төсөл хөтөлбөрүүдээр дамжин хөдөө орон нутагт хүрч буй ном хэвлэл нь гадаад хэл дээр хэвлэгдсэн байдаг зэрэг бэрхшээлээс гадна орон нутагт ном сэтгүүл, шинэ соргог мэдээ мэдээллээр хангахад хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй асуудлуудаас шалтгаалж байна. Иймд Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төв нь 2008 оноос “Нүүдлийн гэр номын сан” төслийг санаачлан, хэрэгжүүлж эхлээд байна.

Төслийн зорилго:

Хөдөөгийн малчдын хүүхдүүд, сумын төвийн хүүхэд залууст дотоод, гадаадын уран зохиол, түүх, үлгэр, домог, тууль, шинжлэх ухаан танин мэдэхүйн сурах бичгүүдийг энэхүү номын сангаар хүргэхийн зэрэгцээ хүүхдүүдийг байгаль орчноо хамгаалах хүсэл сэдэлтэй болгох, экологийн боловсролыг нь дэмжих чиглэлээр төрөл бүрийн ажлуудыг зохион байгуулах

Төслийн үндсэн үйл явц:

Нүүдлийн гэр номын сан төсөл нь 3 үе шаттай хэрэгжинэ.

1-р үе шат нь 2008 оноос эхлэн номын сангийн бэлтгэл ажил хангаж 2009 оноос Булган аймгийн Дашинчилэн, Гурван булаг сумын төв, баг бригадаар нүүдэллэн ажиллана. 2009онд Булган аймгийн Гурван булаг, Дашинчилэн суманд болон сумын баг бригадаар нүүдэллэн ажиллуулна. Мөн төслийн хүрээнд англи хэл болон бусад чиглэлээр богино хугацааны сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

2-р үе шат нь 2010 онд бэлтгэл ажил болон сум аймгийн захиргаадтай хамтран ажиллах боломж нөхцөлийг судлан, Сэлэнгэ, Хэнтий аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа билээ.

3-р үе шат нь 2011 онд Архангай, Өвөрхангай аймаг аймаг болон бусад аймаг сумдад загвар төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Цаашид сонгосон газраа салбар номын санг нээж ажиллуулахаар зорьж байгаа билээ. Улирлын чанартай ажиллуулахаас гадна цаашидсумын төв зэрэг суурин газруудад өвлийн улиралд ажиллуулах боломжийг судлан хэрэгжүүлнэ.

Төслийн хүрэх үр дүн:

Хөдөө орон нутагт нүүдлийн гэр номын санг зун ажиллуулах нь дунд сургуулийн насныхан болон залуучууд хамрагдаж гадаад дотоодын уран зохиол, үлгэр туульс, түүх, шинжлэх ухааны номыг унших боломжтой юм..

You are here Төслүүд Нүүдлийн гэр номын сангийн төсөл