stdcc

Optional slogan here

Font Size

Screen

Profile

Direction

Menu Style

Cpanel
  • PDF

Мэдээллийн сан

Аялал жуулчлалын багш нарын уулзалт

22-09-2009

2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн АЖТХТөвийн дэргэд их дээд сургуулийн аялал жуулчлалын мэргэжлийн багш нарын уулзалт сард нэг удаа төвийн байранд болдог.

Тус уулзалтын гол зорилго нь мэргэжлийн багш судлаачид мэдээлэл солилцох, туршлага хуваалцах, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх зорилготой юм.

Мөн түүнчлэн багш нар тухайлсан нэг сэдвийн дор ярилцаж, асуудал дэвшүүлэн шийдвэрлэх гарц юу байгаа талаар хэлэлцдэг. АЖТХТөв багш нартай хамтарч доорх ажлуудыг зохион байгуулсан. Үүнд: аялал жуулчлалын салбарын хөдөлмөрийн бирж, хариуцлагатай аялал жуулчлал төслийн хүрээнд багш нарт зориулсан сургалт зохион байгуулсан. Морин аялал, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, жуулчны баазын үйлчилгээ, оюутны үйлдвэрлэлийн дадлага ба жуулчдыг татах боломж, хүний нөөц, тур оператор зэрэг илтгэлүүдийг хэлэлцсэн. Шинэ хичээлийн жилд АЖТХТөв багш нартай хамтарч олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Гэр номын сан

24-07-2009

Тус төвийн санаачлагаар "Нүүдлийн Гэр Номын Сан" төсөл 2008 оноос эхлэн амжилттай хэрэгжиж байна. Хөдөөгийн малчдын хүүхдүүд, сумын төвийн хүүхэд залууст дотоод, гадаадын уран зохиол, түүх, үлгэр домог, шинжлэх ухаан, танин мэдэхүйн ном, сурах бичгүүдийг энэхүү номын сангаар хүргэхийн зэрэгцээ хүүхдүүдийг байгаль орчноо хамгаалах хүсэл сэтгэлтэй болгох, тэдний экологийн боловсрол болон гадаад хэлийг дэмжих чиглэлээр төрөл бүрийн ажлуудыг зохион байгуулж байна.

Одоогоор уг төслийн хүрээнд Монгол хэл дээр байгаль орчин, ёс заншлын чиглэлээр 30 гаруй баримтат болон шинжлэх ухааны хялбаршуулсан кино, 1000 гаруй ном зохиол, 10 төрлийн уламжлалт тоглоом наадгайн фонд бүхий номын сан Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт нүүдэллэн ажиллаж өдөрт 30 гаруй хүүхэд залууст үйлчилж байна.

Хархорин, Хөгнөхааны чиглэлд зохион байгуулагдах аяллын маршрутад энэхүү "Нүүдлийн Гэр Номын Сан"-аар айлчлах хөтөлбөрийг холбох боломжтой юм. Тус төслийн хүрээнд бидэнтэй хамтран ажиллаж санхүүгийн тусламж, номын хандив өргөсөн байгууллагууд, хүмүүст гүн талархалаа илэрхийлье.

The targeted group is rural children between the age of 9-18. With funding from private donations, the MGL-P project is to be implemented every summer for a minimum of 3 years (2008-2011). Collecting second hand books, as well as purchasing brand new books, the MGL-Pis planning to collect a total 1.000 books in Mongolian which is to encompass all genres, from literature to history, and science.

Other project that STDC plans to start include; having countryside gas station also acting as information centers for travelers, as well as having local school shower and sleeping facilities made available for tourists during the summer time. STDC is a national NGO that focuses on rural development with sustainable livelihoods for nomads by developing sustainable and responsible tourism.

 

 

 

Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төв

Bottom of Form

09-05-2008

Энэ оны 2-р сард АЖТХТ-ийн төлөөлөгчид Вьетнам дахь семинарт оролцлоо. Уг мэргэжил дээшлүүлэх семинарын зорилго нь тогтвортой аялал жуулчлалын ойлголт, стратеги төлөвлөлтийн таатай нөхцлийг бүрдүүлэх явдал байсан.

Түүнчлэн Вьетнамын туршлагаас амжилттай суралцсан бөгөөд энэ нь үнэндээ монголын тогтвортой аялал жуулчлалын хөгжил дэвшилд хариулт өгөх арга замуудын нэг байсан юм. Энэхүү семинар нь *Даяарчлалын нөлөөн доорх тогтвортой аялал жуулчлалын хөгжил* сэдэвтэй байлаа. Жижиг, дунд бизнес эрхлэгчид болон орон нутгийг хөгжүүлэхэд стратеги төлөвлөлийг эрэлхийлэх  болон нэвтрүүлэх талаар хоорондоо саналаа солилцсон маш үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.

You are here Мэдээ Архив